ЦЕГ: ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа сургуулиудад суралцах 16 алба хаагчтай гэрээ байгуулж, цол олгов

ЦЕГ: ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа сургуулиудад суралцах 16 алба хаагчтай гэрээ байгуулж, цол олгов

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуулиудад 2022-2023 оны хичээлийн жилд 16 алба хаагч, сонсогч, ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийг суралцуулахаар шийдвэрлэсэн. 

Дээрх шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллагын захиалгаар суралцах эрх авсан алба хаагч, суралцагчдад цол олгох, тангараг өргөх, сургалтын гэрээ байгуулах арга хэмжээг өнгөрсөн баасан гараг /2022.09.09/-т Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын танхимд зохион байгуулжээ.

Уг арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр болон суралцагч, сонсогч, алба хаагчид оролцов.