Цэргийн ангийн нягтлан хуурамчаар цалингийн цэс үйлдэн 440 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ

Цэргийн ангийн нягтлан хуурамчаар цалингийн цэс үйлдэн 440 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын зүгээс Зэвсэгт хүчний жанжин штабын нэгэн нягтлан бодогч 500 хүний орон тоог хий бичиж, цалинг нь авсан гэсэн ноцтой мэдээллийг хийсэн.

Тэгвэл тус асуудалд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тайлбар хийжээ. Тэрээр “2018 оны эхэнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас тус мэдээллийг авсны үндсэн дээр шалгалт хийхэд 089 дүгээр ангид ажиллаж байсан санхүүгийн ажилтнууд хуурамчаар цалингийн цэс үйлдэн олон хүнд цалин олгож байгаа юм шиг болгож, 440 орчим сая төгрөгийн хохирол учруулсан байсан нь тогтоогдсон. Энэ нь манай дотоод шалгалтаар тогтоогдсон” гэжээ.




Өнөөдөр бич өдөр

19 цагийн өмнө