Б.Амархүү бусдад хар тамхи худалддаг байсан нь тогтоогджээ

Б.Амархүү бусдад хар тамхи худалддаг байсан нь тогтоогджээ

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн сарын 20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг автомашиндаа хар тамхи хэрэглэж байхад нь баривчилсан. Улмаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон юм. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар прокуророоос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Б.Амархүүг шүүх хурлыг энэ сарын 29-ны 14.00 цагт хийхээр товлоод байгаа.

Тэгвэл Б.Амархүү хар тамхи хэрэглэдгээс гадна мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл түүж, бусдад худалддаг байсныг хуулийн байгууллага тогтоожээ. Улмаар эдгээр зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ.




Өнөөдөр бич өдөр

18 цагийн өмнө