Л.Болд: Зарахыг оролдсон гэхдээ Хойд Солонгост биш ОХУ-д

Л.Болд: Зарахыг оролдсон гэхдээ Хойд Солонгост биш ОХУ-д

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага ФАТФ-ын (FATF) ээлжит хурлаараа Монгол Улсыг "саарал жагсаалт"-д оруулсан тухай мэдээлэл олны анхааралд байна. Манай улсыг саарал жагсаалтад оруулахдаа ФАТФ-аас дараах дөрвөн зөвлөмжийг гаргажээ.

Үүнд:

  1. “Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх бүхий байгууллагаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хүлээсэн үүргээ зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх.
  2. Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлэх.
  3. Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх.
  4. Хориг арга хэмжээг зөрчихөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллага хоорондын үр дүнтэй харилцаа, хамтын ажиллагааг сайжруулж, санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг авах” гэсэн байдаг.

Тэгвэл саарал жагсаалтад Монгол Улсад ороход манай зарим улс төрчдийн Хойд Солонгос /БНАСУ/-д байлдааны онгоцны мотор зарах ажиллагааг зохион байгуулсан нь саарал жагсаалтад орох гол нөлөөг үзүүлсэн гэж буй. Тэгвэл тус асуудалд нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдөр хэвлэлд дараах тайлбарыг өгсөн байна.

Тэрээр:




Өнөөдөр бич өдөр

18 цагийн өмнө