ОУПХ-ны Монгол ажилласан ажлын хэсгийнхэн Б.Булгантай уулзжээ

ОУПХ-ны Монгол ажилласан ажлын хэсгийнхэн Б.Булгантай уулзжээ

Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны 141 дүгээр Ерөнхий чуулганы “Хүний эрхийн хороо”-ны хурлаар Монгол улсад ОУПХ-ноос томилолтоор ажилласан ажлын хэсгийн тайланг авч хэлэлцсэн байна. Тайланг үндэслэн ОУПХ-ны удирдах зөвлөлөөс зөвлөмж гарган манай улсад ирүүлсэн ажээ. Мөн ОУПХ-ны төлөөлөл энэ оны зургадугаар сарын 5-7 ны өдрүүдэд манай улсад ажиллах үеэрээ Б.Булгантай уулзажээ.

ОУПХ-НЫ ТАЙЛАНД

Б.Булган төлөөлөгчидтэй уулзахдаа, түүнийг хэргийн захиалагчийг мөрдөх ажиллагааны хүрээнд сэжигтнээр нэг жилийн өмнө татсан гэдгийг хэлсэн байна. Гэсэн ч түүний эсрэг чухам ямар тодорхой нотолгоо баримт байгааг мэдэхгүй байв. Тэрээр хэргийн цорын ганц гэрч хэдий ч “Захиалагч”-ийг мөрдөх үйл ажиллагаанд сэжигтнээр татагдсаны улмаас шүүх хуралдаанд мэдүүлэх эрхээ хязгаарлуулсан тухайгаа төлөөлөгчдөд мөн хэлсэн.

“Захиалагч”-ийг мөрдөх үйл ажиллагааг ТЕГ хариуцан явуулж байгаа бөгөөд анхан шатны мөрдөх ажиллагааны явцад гарсан алдааг засахыг хичээж байгаа хэмээн тагнуулын газрын дарга тайлбарласан. Тэрээр ПГ-ын хяналтын дор ТЕГ, АТГ-ын дотоод хянан мөрдөх үйл ажиллагааны үр дүнд ПГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг нотолсон. Энэ мөрдөн шалгах ажиллагааны дүнд ТЕГ-ын удирдлага асан Б.Хурц болон дээрх гурван байгууллагын нийт есөн ажилтанг ажлаас нь чөлөөлж баривчлан хорьж байгааг Д.Гэрэл дарга нотолсон гэжээ.




Өнөөдөр бич өдөр

18 цагийн өмнө