Ховд аймгийн төв Жаргалант суманд энэ сарын 19-ний өдөр хүн барьцаалж, дээрэмдэх зорилгоор бүлэг этгээдүүд хутга тулган авч явсан онц ноцтой гэмт хэрэг үйлдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, гэмт этгээдүүд хохирогчоос нэг тэрбум төгрөг нэхсэн бөгөөд барьцаалан авч явж байхдаа алтан картнаас нь их хэмжээний мөнгө гарган авсан аж. Мөн гэмт этгээдүүд бүгд БНСУ-ын виз гаргуулсан байсан ба хил гарч явах гэж байжээ.
Ховд аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай шэмт хэргийг мөрөөр дхүн барьцаалсан дөрвөн этгээдийг эрэн хайснаар Завхан аймгийн нутагт явж байхад нь илрүүлэн баривчилсан байдаг. Гэмт этгээдүүд Ховд аймгийн “Бадамлах дөл” дулааны станцын захиралын албан тушаалтай Ш-ийг барьцаалан авч одсон байдаг.
Дээрх гэмт этгээдүүдийг Ховд аймгийн 457 дугаар цагдан хорих ангид саатуулан мөрдөн байцаалт явуулж байна.