У.Хүрэлсүх, С.Даваасүрэн нар “Хадгаламж” банкны 14.2 тэрбумын хэрэгт хамт шүүгдэж байжээ

У.Хүрэлсүх, С.Даваасүрэн нар “Хадгаламж” банкны 14.2 тэрбумын хэрэгт хамт шүүгдэж байжээ

Одоогоос 12 жилийн өмнө "Хадгаламж" банкны 14.2 тэрбум төгрөгөөр казинодсон хэрэгт одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай болоод нэр бүхий бизнесмэнүүд холбогдож, тус банкны захирал асан Ц.Чимэдцэрэн казино тоглосон гэдгээ хүлээж ганцаараа ял авч байв.

Тэгвэл тэдний улсад учруулсан 14.2 тэрбум төгрөгийн хохирол одоог хүртэл төлөгдөөгүй талаар албаны эх сурвалж мэдээлж, энэ талаарх мэдээллийг ч хэвлэлүүд дэлгэн тавьж байсан удаатай. Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, сүүлийн үед шахмал түлшний асуудал бүрд олны өмнө гарч байгаа С.Даваасүрэн "Хадгаламж" банкны 14.2 тэрбум төгрөгөөр казино тоглосон гэх шүүх хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт шүүгдэж байжээ.




Өнөөдөр бич өдөр

14 цагийн өмнө