СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Өөрийн хүүхдээ бурхан болчихлоо” хэмээн 229 иргэнээс хандив авсан залилангийн хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Өөрийн хүүхдээ бурхан болчихлоо” хэмээн 229 иргэнээс хандив авсан залилангийн хэрэг гарчээ

Цахим орчинд хандив гуйх нэрийдлээр бусдын сайхан сэтгэлийг ашиглаж залилах гэмт хэрэг сүүлийн үед эрс нэмэгджээ.

Тодруулбал, иргэн А нь саяхан өөрийн цахим хуудаснаа “Манай хүү бурхан болчихлоо. Сайхан сэтгэлт ард түмэн минь хандивын гараа сунгаач” гэж худал мэдээлэл оруулж бусдаас их хэмжээний хандив тусламж гуйж залилсан хэрэг гарчээ. Тэрбээр хуурамч байдлыг зохиомлоор бий болгон нэг сарын хугацаанд 229 иргэнээс олон сая /мөнгөн дүнг нууцлав/ төгрөгийг залилсан болох нь тогтоогдсон байна. Иймд түүнд хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байна. Иймд иргэд та бүхнийг цахим сүлжээнд явуулж хандив тусламжийг сайтар нягталж байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.