Орос Украины дайны байдлаас үүдэн ОХУ-ын иргэдэд Европын холбооны орнууд “хялбаршуулсан журмаар виз” олгохоо зогсоож, удаан хугацаанд судалж, өндөр зардлаар олгодог болгон өөрчилж байна. Үүнийг Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Борелл, “Украинд дайн болоогүй мэт Оросын иргэд Европын орнуудаар амарч зугаалж, дэлгүүр хэсэж байна” гэж тайлбарласан.
-ОРОСЫН “BОСТОК” ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТАД ОРОЛЦОЖ БАЙГАА ОРНУУДАД АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ САНАА ЗОВНИЖ БУЙГАА МЭДЭГДЖЭЭ-
Харин олон улсын нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед манай улс төвийг сахих байр сууриа хадгалах нь хамгаас чухал байна. Гэтэл манай төрийн томчууд ОХУ-тай хамтарч хийдэг уламжлалт цэргийн сургуулилтуудаа үргэлжлүүлсээр байгааг олон иргэд эсэргүүцэж, Монгол Улсыг олон улсын хоригт оруулах нь гэсэн байр суурийг илэрхийлж буй.
Тухайлбал, Ховд аймагт болсон “Сэлэнгэ 2022” цэргийн хамтарсан сургуулилт, “Аравт” морин цэргийн уралдаан, Увс аймагт болсон “Цэргийн ралли-2022” зэргийг дурдаж болно.
Харин энэ сарын 1-7 /2022.09.01-07/ өдрүүдэд ШХАБ болон Оросын түнш орнууд гэхАзербайжан, Алжир, Армен, Беларусь, Энэтхэг, Казахстан, Киргиз, Хятад, Лаос, Монгол, Сири, Тажикистан зэрэг орнуудын бие бүрэлдэхүүнийг хамруулсан "Восток-2022"цэргийн сургуулилтыг зохион байгуулж байгаа талаараа Оросын Батлан хамгаалах яам мэдэгдээд байна.
Гэтэл энэ удаагийн цэргийн сургуулилт нь Курилын арлуудтай холбоотойгоор манай улсын гуравдагч хөрш Японы эсрэг явуулж байгаа сургуулилт болох талаар зарим иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлж, шүүмжилж байна. Мөн Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч "Восток-2022" цэргийн сургуулилтын талаар тогтмол мэдээлж байгаа аж.Цаашлаад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2022.09.01/ “Оросын хийж байгаа Восток цэргийн сургуулилтад оролцож байгаа ямар ч улсад санаа зовниж байгаа” талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдээд байна. Мэдээллийн эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
-ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНААС “ВОСТОК” ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТАД ОРОЛЦОЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН САНУУЛГЫГ ӨГЧ БАЙЖЭЭ-
Хамгийн ноцтой нь, олон улсын байдал хурцадмал байгаа энэ үед ОХУ-тай хамтарч цэргийн сургуулилт хийх талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн ажлын алба, тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр дээр зөвлөмж боловсруулагдаж, үүний үндсэн дээр ҮАБЗ-ийн гишүүд шийдвэр гаргаж байж болзошгүй байгаа юм.Товчхондоо, Монгол Улсын гадаад харилцаа, цэрэг хамтын ажиллагааны талаар ҮАБЗ-ийн ажлын алба дээр судалгаа хийгдэж, нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр зөвлөмж боловсруулж, ҮАБЗ-ийн гишүүдийг зөв мэдээллээр хангасан байх үүрэгтэй.
Тэгвэл Гадаад харилцааны яамнаас “Восток 2022” цэргийн сургуулилтад Монголын цэргийн алба хаагчдыг оролцуулж болохгүй гэсэн сануулга өгсөөр байтал Ж.Энхбаяр оролцуулах нь зөв гэсэн зөвлөмжийг гаргасан байж болзошгүй байна.
Учир нь энэ талаар нийтлэлч Баабар /Б.Батбаяр/, “Гадаад яамнаас “Восток” цэргийн сургуульд Монголын арми оролцохгүй байх сануулга өгч учрыг тайлбарлажээ. Байлдаж тоглох дуртай хэдэн тэнэгүүд тийш бараг оргоод явчихсан юм бишүү? Увсад бүтэн сар байлдаж тоглосондоо их урам орсон бололтой. Толгойлогч нь жидүүчин Энхбаяр” хэмээжээ. Учир нь ҮБАЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярын компани ЖДҮХС-аасзээл авсан нь ил болж тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадаагүй юм.
Нийтлэлч Баабарын жиргээ:
Гадаад яамнаас ВОСТОК цэргийн сургуульд Монголын арми оролцохгүй байх сануулга өгч учрыг тайлбарлажээ. Байлдаж тоглох дуртай хэдэн тэнэгүүд тийш бараг оргоод явчихсан юм бишүү? Увсад бүтэн сар байлдаж тоглосондоо их урам орсон бололтой. Толгойлогч нь жидүүчин Энхбаяр
— Baabar (@Baabarniitlelch) August 31, 2022
Харин энэ бүх цэргийн сургуулилтаас гарах сөрөг үр дагаврууд эхнээс гарч байж болзошгүй байна. Учир нь Голландын өдөр тутмын хэвлэлд Монголыг Оросын дайныг дэмжигч орны тоон оруулсан гэх мэдээлэл байна. Мөн Японы технологийн нууцыг нутагшуулах Коосэн хөтөлбөр зогсоход хүрсэн гэх мэдээллийг ч нэгэн иргэн нийтэлжээ.
Японы эсрэг Оростой хамтарсан хээрийн сургуульд оролцож, Японы технологийн нууцыг нутагшуулах Коосэн хөтөлбөрийг зогсоход хүргэлээ.@enkhamgalanmp @OyunerdeneMN
— tuvshee?? (@9tuvshin) September 1, 2022
Нэг мөр коммунист нам шигээ коммунист улс болгочихооч??? pic.twitter.com/pwRESzlRzv