Тавын даваанд унасан Т.Бэгзсүрэнгээс допинг илэрч, Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргаагүй байна

Тавын даваанд унасан Т.Бэгзсүрэнгээс допинг илэрч, Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргаагүй байна

Энэ жил баяр наадмын хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Үндэсний бөх болон сурын харваанд оролцож байгаа тамирчдаас допингийн шинжилгээ авна гэсний дагуу нийт 80 хүнээс допингийн шинжилгээ авсан бөгөөд үүний 16 нь харваачид бол 64 нь бөхчүүд байсан юм.

Тэгвэл допингийн шинжилгээг БНСУ-руу итгэмжлэгдсэн лабораторид явуулсан бөгөөд хариу нь ирж нэг бөхийн шинжилгээний хариу эерэг буюу допинг хэрэглэсэн гэж гарсан. Энэ талаар өнгөрсөн наймдугаар сард ХДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлж “Допинг хэрэглэсэн гэх бөхөд хариуг биечлэн танилцуулж Б сорьц өгч шинжлүүлэхийг асууна. Өөрөө өгнө гэвэл нэрийг танилцуулахгүй харин орохгүй гэвэл мэдээлнэ. Уг бөхийн хувьд тавын даваанд унасан учир цол нөхөж олгох асуудал яригдахгүй” гэж байсан юм.

Харин тус допинг илэрсэн бөх нь Тавын даваанд унасан харцага Т.Бэгзсүрэн аж. Тэрбээр Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргаагүй бөгөөд сорьцын хариуг хүлээн зөвшөөрчээ.