Иргэдийг долоон төрлийн хорт хавдарын шинжилгээнд хамруулна

Иргэдийг долоон төрлийн хорт хавдарын шинжилгээнд хамруулна

Манай улсад хорт хавдрын 70-80 хувь нь дөрөвдүгээр үедээ орчихсон, бусад эрхтнүүддээ тархчихсан байдалтай илэрч байгаа аж. Иймд хүнд шатандаа орчсон иргэд эмчилгээ авах боломжгүйгээс гадна гэр бүлийнхэнд нь санхүүгийн хүндрэлтэй асуудал үүсдэг. Хаин нэг, хоёрдугаар шатанд байгаа хорт хавдрыг илрүүлбэл бүрэн эдгэрэх боломжтой байдаг байна. Манайд жилд хорт хавдраар 4400 гаруй хүн амь насаа алдаж байна гэх судалгаа байна.

Иймд Эрүүл мэндийн тухай хуулинд өөрчлөлт орж 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой боллоо. Мөн тус хуулинд иргэд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна.

ТУХАЙЛБАЛ, 

  • 40 болон түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,
  • 40 болон түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа,
  • 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа,
  • 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах юм байна.



Өнөөдөр бич өдөр

13 цагийн өмнө