Мэдээлэл технологи хурдацтай хөгжихийн хэрээр цахим залилангийн хэрэг сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Нэн ялангуяа амар хялбар аргаар мөнгөтэй болохын тулд бусдын цахим хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг тааж нэвтрэн иргэний танил найз нөхөд, хамаатны ах эгч рүү мөнгө явуулахыг хүсэж залилсан хэрэг гардаг аж.
Тэгвэл их сургуулийн оюутан иргэн Т нь түрээсийн байрын төлбөр болоод найзуудтайгаа уулзаж, наргиж цэнгэх зорилгоор амар хялбар аргаар мөнгөтэй болохын тулд өөрийн гар утсаараа бусдын фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр нууц үгийг тааж иргэн Б-ын хаягт нэвтрэн чатуудыг гүйлгэн уншиж түүний найз О-руу “манай дүү осолд орчихсон яаралтай мөнгө хэрэгтэй болоод байна. Хөдөө сүлжээ тасраад байгаа учраас мөнгө шилжүүлж чадахгүй нь. Сумын төв рүү ороод мөнгийг чинь буцаагаад шилжүүлье” гэж хэлэн 1 сая төгрөгийг авч залилсан хэрэг гарчээ.
Иймд иргэд цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлж өөрийн фэйсбүүк болон бусад цахим хаягийн нэвтрэх нэр нууц үгээр түгээмэл үг хэллэг, кодыг ашиглахгүй байхыг анхааруулж байна.