С.Будрагчаа: Шинээр элсэгчдээс 16 сая төгрөгийн авлигал авсан талаар Ж.Соронзон захирлаас асуухаар ирээд зодуулж, камераа эвдүүллээ

С.Будрагчаа: Шинээр элсэгчдээс 16 сая төгрөгийн авлигал авсан талаар Ж.Соронзон захирлаас асуухаар ирээд зодуулж, камераа эвдүүллээ

БШУЯ-ны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль зөрчсөн байж болзошгүй ноцтой хэргүүдийн талаар Nuuts.mn мэдээллийн сайт өнгөрсөн хугацаанд хэд, хэдэн цуврал нэвтрүүлэг бэлтгэн, олон нийтэд хүргэсэн байдаг.

Уг нэвтрүүлгийг тус хийсэн Nuuts.mn сайтын эрхлэгч С.Будрагчаа өнөөдөр /2022. 09.01/ Ж.Соронзонгоос ярилцлага авахаар очоод Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн ажилчдад зодуулж халдлагад өртжээ. Энэ талаар сэтгүүлч С.Будрагчаа тайлбар хийлээ. 

Тэгвэл "Сургуулийн хашаа руу ороход л "Хөөе чи яваач, зайлаач" гэж орилсон. Тэгээд хүрч ирээд миний хоолойг боож, нүдний шил үсэртэл алгадсан. Мөн манай зураглаач руу олуулаа ноцож юу, юугүй зодож нүдсэн. Бидний 7 сая төгрөгийн зээлээр авсан камерыг эвдчихлээ. Миний хувьд Ж.Соронзон захирлаас ярилцлага авах гэж ирсэн. Түүнээс тус сургуулийн хүүхдүүд ОХУ-ын тугийг барьж хичээлийн шинэ жилийн нээлтдээ оролцох эсэх нь надад ямар ч хамаагүй. Энэ жил тус сургууль элсэн суралцахаар шинээр бүртгүүлэх гэсэн 50 хүүхдээс 16 сая төгрөгийн авлигалыг авсан. Түүнийг баримтаар баталгаажуулсан. Энэ талаар л Ж.Соронзонгоос асуух гэж ирсэн юм" гэлээ. 

ҮЗЭХ: