"Гэрлэх ёслолын ордон" үйлчилгээний төлбөрөө өнөөдрөөс эхлэн цаг тутамд нь 300-400 мянган төгрөгөөр нэмжээ

"Гэрлэх ёслолын ордон" үйлчилгээний төлбөрөө өнөөдрөөс эхлэн цаг тутамд нь 300-400 мянган төгрөгөөр нэмжээ

Хурим найрын сар үргэлжилж байгаатай холбогдуулан энэ сар /2022.09/-аас эхлэн Гэрлэх ёслолын ордон үйлчилгээний төлбөрөө 300-400 мянган төгрөгөөр нэмжээ.

Тодруулбал, Өнгөрсөн хугацаанд 40-60 минут нь 900 мянга, 990 мянга гэсэн хоёр сонголттой байсан үнийн тариф өнөөдөр /2022.09.01/-өөс эхлэн 1,190,000-1,290,000 төгрөг гэсэн хоёр сонголттой болж нэмэгдсэн байна. Тус ордны хувьд хамгийн их буюу наймдугаар сард 300-350 хос гэрлэх ёслол хийдэг аж. Мөн бар жилийн хувьд бусад жилтэй харьцуулбал хурим бага болдог талаар Гэрлэх ёслолын ордны Гэр бүл сургалтын багш М.Пүрэвсүрэн хэлжээ. 




Өнөөдөр хулгана өдөр

21 цагийн өмнө