"Восток-2022" стратегийн команд штабын сургуулилалтын нээлт Приморскийн хязгаар дахь Сергеевскийн полигонд боллоо гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
ОХУ-ын Tass агентлагийн мэдээлэлд, "Цэргийн сургуулилтад нийт 14 орны цэргийн албан хаагчид байлдааны бэлтгэлийн даалгаврыг гүйцэтгэх дадлага сургуулилт хийхээр оролцож байна. Тухайлбал, ШХАБ болон бусад түнш орнууд болох Азербайжан, Алжир, Армен, Беларусь, Энэтхэг, Казахстан, Киргиз, Хятад, Лаос, Монгол, Никарагуа, Сири, Тажикистан зэрэг орнуудын цэргийн бие бүрэлдэхүүн, ажиглагчид хамтарсан ажиллагаа явуулах юм" гэжээ.
Харин ОХУ-аас хийж байгаа тус цэргийн сургуулилтад манай улсаас цэргийн алба хаагчид оролцож байгаа зарим иргэд эсэргүүцэж олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал, иргэд “хандивлагч, гуравдагч хөрш Японы эсрэг Восток цэргийн сургуульд оролцохгүй байх сануулга өгсөөр байтал манай алба хаагчдын оролцууллаа” зэргээр шүүмжилсээр байна.
"ВОСТОК"-д 🇲🇳 оролцсон тухай ОУ-д болон 🇺🇸-ын захиргаа мэдээлж, дайныг дэмжигч улсын жагсаалтад нэр дурдагдах болов. Ноцтой нь ГХЯ-с хандивлагч, гуравдагч хөрш 🇯🇵-ны эсрэг ВОСТОК цэргийн сургуульд оролцохгүй байх сануулга өгсөөр байтал ЖДҮмба тэргүүтэй ороz гар хөлүүд явсан гэх. https://t.co/5H5J5WXCrn pic.twitter.com/A4xkt8P5ka
— 🟡 E.Odbayar Dēmos.mn ᠵᠣᠨ (@Odbayar1206) August 31, 2022
За ингээд дуус дуус. Восток цэргийн сургуульд оролцож бгаа улсууд. Японы NHK-н мэдээний хамгийн эхэнд энэ сургуулийн талаар ярьж бна. Тэгчихээд бас Япончуудаас гуйгаастай. Та нар ичиж амьдарна шүү@OyunerdeneMN @Zandanshatar @UKhurelsukh pic.twitter.com/q9ItJ2vHNW
— Choi Beel (@BChoijin) September 1, 2022