Өчигдөр /2022.08.30/ Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул баг, Хөшигтийн хөндий, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал автомашины зогсоолд суудлын автомашин шатсан хэрэг гарчээ.
Тодруулбал, тус өдрийн 07:30 цагийн орчимд автомашин шатсан бөгөөд тус нисэх онгоцны буудлын Аврах, гал унтраах хэлтсийн алба хаагчид иргэн Б-ын /Вангуард/ загварын суудлын автомашин шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан байна.