ШУУРХАЙ: "Усан парк" нэрийдлээр Орон сууцны хороолол барьж буйг иргэд эсэргүүцэж НЗДТГ-ын гадна жагсана

ШУУРХАЙ: "Усан парк" нэрийдлээр Орон сууцны хороолол барьж буйг иргэд эсэргүүцэж НЗДТГ-ын гадна жагсана

Өнгөрсөн дөрөвдүгээр сард iSee.mn сайт Энхтайваны гүүрийн зүүн талд Дунд гол урсдаг хэсэг газарт “Эм энд Жи” констракшн гэх компани “Азидаа хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор барина” гэж зургаан жилийн турш хашаалсан ч, эцэстээ 25 давхар орон сууцны хороолол барьж эхэлсэн талаар  мэдээлсэн.

ВИДЕО: 

Мөн АТГ уг барилгын ажлыг гэмт хэргийн шинжтэй гэх үндэслэлээр хэрэг бүртгэл нээнэ шалгаж буй талаар салбарын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлсэн боловч барилгын ажил хурдацтай үргэлжилсэн хэвээр байна. Тэгвэл өнөөдөр /2022.08.31/ Усан парк нэрийдлээр орон сууц барьж байгааг эсэргүүцэж буй иргэд Нийслэлийн засаг даргын тамгын газрын /НЗДТГ/-ын гадна талбайд жагсаал зохион байгуулахаар болжээ.