Өчигдөр /2022.08.29/ Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны нэг давхрын тагтны хаалтны завсар бага насны хүүхэд толгойгоо хавчуулаад гаргаж чадахгүй байна гэх дуудлага мэдээллийг онцгой байдлын алба хаагч нар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу очиход иргэн Х найман настай эрэгтэй тагтны хаалтны завсар толгойгоо оруулж гаргаж чадахгүй байсан тул задаргааны багаж ашиглан 10 минут ажиллан гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.