УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2022.08.30/ 10:00 цагт товлогдсон байна. Тус хурлаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, сайд нарыг чөлөөлж, томилох Ерөнхий сайдын танилцуулгыг сонсож, улмаар шинэ сайдууд тангараг өргөснөөр УИХ-ын ээлжит бус чуулган хаагдах ажээ.
