ОХУ-д маргааш эхлэх “Восток-2022” цэргийн сургуулилтад Хятад, Монгол, Беларуль зэрэг орнууд оролцоно гэжээ

ОХУ-д маргааш эхлэх “Восток-2022” цэргийн сургуулилтад Хятад, Монгол, Беларуль зэрэг орнууд оролцоно гэжээ

Маргааш /2022.08.30/-аас эхлэн ирэх есдүгээр сарын 05-ны хооронд /2022.08.30-09.05/ ОХУ-д болох 5 мянган цэргийн техник хэрэгсэл хамрагдах “Восток-2022” цэргийн сургуулилтад БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми болон Монгол, Беларусь зэрэг улсууд оролцохоор болжээ.

Энэ талаар БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас, "тус цэргийн сургуулилт нь өнөөгийн Олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдалтай огт холбоогүй" гэж мэдэгдсэн байна.

Тус сургуулилтад мөн Энэтхэг, Тажикстан зэрэг улсууд оролцох бөгөөд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга В.Герасимовын удирдлага дор Зүүн цэргийн тойргийн 13 сургалтын талбайд болох аж. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас сургуулилалтын үеэр зүүн бүсийн цэргийн аюулгүй байдлыг хангахад цэргийн бүлэглэл (хүч) ашиглах асуудлыг шийдвэрлэх талаар мөн мэдээлжээ.

Эх сурвалж: TASS