Өнөөдөр ТЭГШ тоогоор төгссөн автомашин Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр ТЭГШ тоогоор төгссөн автомашин Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцоно

Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцох автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан.

Энэ дагуу өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Энэ зохицуулалт 08:00-20:00 цаг хүртэл үйлчлэх юм. Харин энэхүү хөдөлгөөний хязгаарлалт Авто замын засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, дипломат байгууллагын автомашин болон зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси,сургууль, цэцэрлэгийн хүүхэд болон ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд хамаарахгүй юм.