Нүүрсэн дотор чулуу, мах нуун хилээр гаргах гэж байжээ

Нүүрсэн дотор чулуу, мах нуун хилээр гаргах гэж байжээ

Тээвэрлэж явсан нүүрсэн доороо чулуу, мах нуун хилээр гаргах гэж байсан зөрчил илэрчээ. Тодруулбал, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 19:00 цагийн орчимд Монгол Улсын иргэн М Гашуунсухайт боомтын хилээр нэвтрэхдээ чиргүүлтэй нүүрсний дор 24 шуудайтай 600 килограмм чулуу, 6 шуудайтай 143 килограмм малын мах нуусныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлжээ. Уг зөрчлийг хуулийн дагуу шалгаж эхэлсэн.

Улсын хилээр байгалийн чулууг нэвтрүүлэхэд тарифийн хязгаарлалттай байдаг юм гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.




Өнөөдөр бич өдөр

13 цагийн өмнө