ФОТО: Оросын ЭСЯ-ны өмнөх самбар дээр "Украины тусгаар тогтнол" гэсэн мэдээллийг "No war" хөдөлгөөний залуус байршуулжээ

ФОТО: Оросын ЭСЯ-ны өмнөх самбар дээр "Украины тусгаар тогтнол" гэсэн мэдээллийг "No war" хөдөлгөөний залуус байршуулжээ

Орос Украины хурцадмал байдал намжаагүй байгаа тул Э.Одбаяр, н.Чинбат нарын залуус нэгдэж “no war” хөдөлгөөнийг эхлүүлж, хоногт бүрийн Бямба гарагт ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны гадна “дайныг эсэргүүцсэн” цуглааныг зохион байгуулаад удаж буй.

Тэгвэл энэ өдрүүдэд “Украины тусгаар тогтнол”-ын өдөр тохиож байгаа аж. Иймд “no war” хөдөлгөөний залуус Оросын элчин сайдын яамны өмнөх мэдээллийг самбарт Ukraine Independence Day буюу “Украины тусгаар тогтнолын өдөр” гэсэн бичигтэй украины далбааны өнгөтэй том хэмжээтэй зурагт самбарыг байршуулсан байна. Өмнө нь тус самбар дээр Красоты России буюу “Оросын гоо үзэсгэлэн” гэсэн үгтэй мэдээлэл байжээ.

Монгол Улсад суугаа Оросын элчин сайдын яамны өмнө

No war хөдөлгөөний залуус