Нийгмийн даатгалын сангийн 81.4 тэрбум, 34.3 тэрбум төгрөгийг Капитал банкинд байршуулжээ

Нийгмийн даатгалын сангийн 81.4 тэрбум, 34.3 тэрбум төгрөгийг Капитал банкинд байршуулжээ

Өчигдөр хуралдсан Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны тайланг хэлэлцсэн байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа "Нийгмийн даатгалын сангаас хадгаламж хэлбэрээр байршуулсан данснуудаас шалгахад Монголбанкнаас тавьсан өөрийн хөрөнгийн болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг хангаж чадаагүй Капитал банкинд 81.4 тэрбум төгрөг, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 34.3 тэрбум төгрөгийг тус тус хадгаламж хэлбэрээр байршуулсан.

Мөн тухайн нэг банкинд байршуулах хадгаламжийн хэмжээг тус банкны активын 15 хувиас хэтрэхгүй гэсэн заалтыг баримталж байгаа боловч нь тухайн банкинд байршуулах хадгаламжийн дээд хэмжээний хязгаарлалт болж чадахгүй байна” гэжээ.




Улаанбаатарт 3 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө