Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг дамнан орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт Зэд-Хантай-Бүтээлийн нурууг хамгаалалтад авч дархан цаазат газарт бүртгэсэн. Энэ бүс орчим нь өтгөн тайга, торлогт хөндийн ландшафт голлох цулдам өндөр уулс, хотгор, томоохон голуудын хөндий бүхий гадарга зэрэг үзэсгэлэнт тогтоцоос бүрддэг. Гэтэл сүүлийн үед зарим албан тушаалтнуудын хууль бус үйлдлээс болж тус онгон дагшин газар нь сүйдэх эрсдэлтэй болсон талаар манай сайт өмнө нь мэдээлсэн. ЭНД дарж унших.
Тодруулбал, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулуун нь тус бүс орчмыг хамгаалах үүрэгтэй албан тушаалтан ч эсрэгээрээ хор хөнөөл учруулж, сүйтгэсэн талаар нутгийн иргэд ярьж байгаа юм. Иргэний ярилцлагыг ЭНД дарж унших.
Тиймээс Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын зарим иргэн Авлигатай тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, Тагнуулын Ерөнхий газар, Байгаль орчны яам, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хандаж Д.Болорчулууны Зэд-Хантай-Бүтээлийн нуруунд учруулсан байж болзошгүй зарим хортой үйлдлийг шалгуулахаар хандсан байдаг.
Тэгвэл хүсэлт гаргасан иргэдийг Экологийн цагдаагийн алба, Тагнуулын Ерөнхий газраас дуудаж тайлбар мэдүүлэг авчээ. Ингэхдээ иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Д.Болорчулууныг шалгаж эхэлсэн талаар дурдсан байна.
Энэ талаар иргэн С хэлэхдээ "Тагнуулын Ерөнхий газар, Экологийн цагдаагийн албанаас дуудаж тайлбар мэдүүлэг авсан. Би худал зүйл яриагүй учраас бардам байна. Ямартай ч энэ хоёр байгууллага нь миний гомдлын дагуу Д.Болорчулууныг шалгахаар болсон" гэлээ.