ШУУРХАЙ: Дарханы замтай холбогдуулж Автозамын газрын дарга асан Д.Доржханд,  н.Оюундэлгэр нарыг өнгөрсөн шөнө саатуулжээ

ШУУРХАЙ: Дарханы замтай холбогдуулж Автозамын газрын дарга асан Д.Доржханд, н.Оюундэлгэр нарыг өнгөрсөн шөнө саатуулжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн 241 км авто замын ажил удааширсан асуудлыг шалгах чиглэлийг холбогдох төрийн байгууллагуудад өгсөн. Иймд АТГ-аас Зам, тээврийн хөгжлийн яаманд өнгөрсөн долоо хоног /2022.08.15/-т нэгжлэг хийсэн.

Энэ талаар АТГ-аас мэдээлэл хийхдээ, "Дарханы замын тендер сонгон шалгаруулалтад холбогдох албан тушаалтнуудад хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. ЗТХЯ болон албан тушаалтнуудын орон байр зэрэг 30 гаруй объектод нэгжлэг явуулж байна" гэсэн юм.

Тэгвэл өнгөрсөн шөнө /2022.08.23-24/ Автозамын газрын дарга асан Д.Доржханд, мөн тухайн үедээ автозамын төсөв хариуцаж байсан н.Оюундэлгэр нарыг АТГ-аас саатуулсан байна.

Тодруулбал, энэхүү хоёр албан тушаалтан нь Дарханы замтай холбоотой зарим зүйлийг нууцалж байсан байж болзошгүй байгаа аж. Мөн өнгөрсөн долоо хоногийн АТГ-ын нэгжлэгтэй холбоотойгоор тендер шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгээр ажиллаж байсан Л.Баянзулыг баривчилсан гэх мэдээлэл байгаа юм. 

Д.Доржханд Дарханы авто замын талаар Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхэд танилцуулга хийж байжээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын байдал. 2022.08.03