Ж.Соронзонгийн хэргийг нэмэлт, мөрдөн байцаалтад буцаажээ

Ж.Соронзонгийн хэргийг нэмэлт, мөрдөн байцаалтад буцаажээ

БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг АТГ-аас зургаан сарын турш мөрдөн шалгаад яллагдагчаар татах саналаа энэ сарын 12-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. 

Тэгвэл Нийслэлийн прокуророос Ж.Соронзонд холбогдох гэмт хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Хэрвээ Нийслэлийн прокурорын газраас Ж.Соронзонг яллагдагчаар татах тогтоол үйлдсэн даруйд Ж.Соронзонг одоо эрхэлж буй албан тушаалаас нь шууд түдгэлзүүлэх бөгөөд хойшлуулашгүйгээр дайчлан баривчлах, хилийн хориг тавих зэрэг хуулийн нөхцөл боломж бүрдэх байсан юм.