Авлигатай тэмцэх газраас Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Э-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тэрбээр Хөвсгөл аймагт хуваарилсан 1 тэрбум төгрөгөөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын зөвшөөрөлгүйгээр өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид зээл олгож, давуу байдал бий болгон улсад их хэмжээний хохирол учруулжээ. Иймд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгагдаж байгаа аж.
Эх сурвалж: АТГ