Нийслэлийн Баянзүрх дүүрэгт насанд хүрээгүй, бага насны хүүхэд автомашин жолоодож яваад осол гаргаж өөрөө болон бусдын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан хэрэг саяхан гарсан байна.
ВИДЕО:
ВИДЕО: Осол гаргасан 14 настай хүүхдийн эцэг эх, автомашины эзэнд хариуцлага хүлээлгэхээр шалгаж эхэлжээ /СЭРЭМЖЛҮҮЛЭГ/ https://t.co/6cdx2GiolZ pic.twitter.com/wWYSCQvGOz
— Үнэнийг мэдээлнэ (@iSee_MN) August 22, 2022
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Гачууртын захын орчимд Toyota Aqua маркийн автомашиныг 14 настай В гэх хүүхэд жолоодон хөдөлгөөнд оролцож, улмаар мотоциклтой хөдөлгөөнд оролцож явсан иргэн 46 настай иргэн А-г мөргөж хүнд гэмтээж, мөн өөрөө болон автомашинд зорчиж явсан 13 настай хүүхдийг ч гэмтээсэн хэрэг гарчээ.
Харин одоо энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Улмаар зам тээврийн осолд холбогдсон 14 настай В-ийн эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлагагүй байдлаас үүдэн осол гарсан гэж үзэн тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэж магадгүй байна.
Мөн Toyota Aqua маркийн автомашины эзэн нь “жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоо шилжүүлсэн” гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж, хариуцлага хүлээж магадгүй байна. Иймд иргэдийг жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэхгүй байх. Автомашинаа өөрөөсөө бусад хүн хөдөлгөх боломжгүй болгон орхин явж байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтлэв.