Маргааш буюу наймдугаар сарын 22-ны өдөр 11.00 цагаас ганц бие ээжүүдийн төлөөлөл Төв талбай дээр цуглаж "Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ыг яаралтай батлахыг шаардаж УИХ-ын эмэгтэй гишүүдэд шаардлага хүргүүлнэ.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль 1999 оны зургаадугаар сарын 11-ний өдөр батлагджээ. Хуулийг 1999 оны наймдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд долоон удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Бидний заавал мэдэх ёстой энэхүү хуулийн зарим заалтыг онцлон хүргэж байна. Харин энэ удаа эцгийн хариуцлагыг илүү нэмэгдүүлэх агуулгыг тус хуульд оруулахыг шаардах аж.