Жил бүрийн өдийд болдог XMF буюу Хуур хөгжмийн наадам өчигдөр /2022.08.19/ орой зургаа дахь жилд нь Соёлын яамнаас зохион байгуулагдсан байна. Харин тус тоглолтод оролцсон дуучин Quiza буюу Б.Батцэнгэл тайзан дээр гарахдаа “Украин улсын төрийн далбаа”-г барьж эрх чөлөөний тухай дуу дуулсан тул зохион байгуулагчдын зүгээс түүний тугийг хурааж авахыг оролдсон байна.
ВИДЕО:
Соёлын яамны ЗБ хийж буй XMF-д украйны туг хориотой зүйлсийн жагсаалтан байжээ. Сандран гүйж байгааг нь 😂 @BattsengelBavuu pic.twitter.com/h5J3qcECiN
— Жаргалсайхан (@Jargal151) August 19, 2022
Мөн дуучин Б.Батцэнгэлийг эсэргүүцсэн нэр бүхий иргэн түүн руу халдаж, түүний микрофонын булаан авч эвдэлсэн байна. Энэ талаар дуучин Б.Батцэнгэл өөрийн твиттер хуудастаа, “Одням Тэгшээ гэдэг хүн Украины далбаатай тайзан дээр гарсанг минь эсэргүүцэж микрофон булааж авав. Микрофон эвдрэв. Охиныг минь заналхийлэв. намайг гуйлгачин гэж цоллоод ална гэв. Зураглаач найзыг минь цохиж, нүүрлүү нь ус цацав” хэмээжээ.
Одням Тэгшээ гэдэг хүн Украины далбаатай тайзан дээр гарсанг минь эсэргүүцэж микрофон булааж авав. Микрофон эвдрэв. Охиныг минь заналхийлэв. намайг гуйлгачин гэж цоллоод ална гэв. Зураглаач найзыг минь цохиж, нүүрлүү нь ус цацав... pic.twitter.com/3ZZeUMuAOD
— QUIZA 🇺🇦 (@BattsengelBavuu) August 19, 2022