ОХУ, Монгол инженерүүдийн хамтран угсарсан гэх "АН-2" загварын жижиг оврын онгоц 2017 оны зургадугаар сарын 2 ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрөөд тодорхой бус шалтгаанаар газарт унаж осолдсон хэрэг гарч байсан. Тухай ослоос хүний амь нас эрсдээгүй ч тус онгоцонд тухайн үеийн ИНЕГ-ын Захиргаа удирдлагын газрын Б, Ерөнхий зориулалтын нисэхийн газрын Э нарын хүмүүс байсан гэдэг.
Тухайн онгоцыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн М.Энхболдын сонгуулийн сурталчилгаанд ашиглах гэж байсан гэж зарим эх сурвалж мэдээлж байсан юм.
Тэгвэл тус онгоцны ослын шалтгаан тодорхой болсон бололтой. Учир нь иргэн Ц.Бат өөрийн твиттер хуудастаа “Энэ осол даац хэтрүүлэн, балансын хязгаарыг санаатайгаар зөрчсөнөөс болсон гэсэн дүгнэлт гарсан байсан. Гол буруутан нь энэ ус уугаад зогсож бгаа нөхөр. ИНЕГ-н захиргаа удирдлагын газрын дарга Т.Батжаргал. Ийм этгээдүүдийн толгойг илээд байлгаад байдаг төр засаг байж болохгүй” гэжээ.
Энэ осол даац хэтрүүлэн, балансын хязгаарыг санаатайгаар зөрчсөнөөс болсон гэсэн дүгнэлт гарсан бсан. Гол буруутан нь энэ ус уугаад зогсож бгаа нөхөр. ИНЕГ-н захиргаа удирдлагын газрын дарга Т.Батжаргал. Ийм этгээдүүдийн толгойг илээд блгаад бдаг төр засаг бж болохгүй @BattulgaKh pic.twitter.com/MJXv9Hft0L
— БАТЫЙ (@batengineer) June 27, 2019
Монголд 17 онд унасантай ижил онгоц, яг ижил шалтгаанаар унаж 4 хүн амь үрэгдсэн бдын бн. Аргаа бараад хөдөлгүүрийн хавьд байнгын ачаа бэхлэх зөвлөмж өгсөн бх юм. Ийм асуудалтай дизайнтайг хэлсэний төлөө зарим нь надад их дургүй бгаа. Гэхдээ монгол хүний амь илүү чухал биз дээ https://t.co/ALfe2SLwrF pic.twitter.com/KiyI9SqWVc
— БАТЫЙ (@batengineer) October 22, 2019