Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлагийн даргын удирдамжийн дагуу хүнсний зах, сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2022 оны 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхийг хянан шалгаж ажиллагаа явуулж байна.
Хяналт шалгалтын хүрээнд,
- Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ бүрдэлт,
- Лангуун дээрх үнэ кассын үнэтэй зөрүүтэй байгаа эсэх,
- Жин хэмжээндээ хүрч буй эсэх,
- Жин хэмжүүр баталгаажсан эсэх,
- Эрүүл ахуй стандартын шаардлагыг хангаж байгаа эсэх,
- Дэлгүүр, худалдааны төвүүдийн нийлүүлэгчидтэй хийж буй гэрээ нь өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж буй эсэх болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгажээ.
Эх сурвалж: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар