Энэ наймдугаар сарын 16-ны өдөр /2022.08.16/ Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хажуу өрөө түрээсэлдэг айлдаа амиа хорлосон хэрэг гарчээ.
Тодруулбал, тус өдрийн 13 цагийн орчимд хажуу өрөө түрээсэлдэг айл цоожтой, өмхий үнэртээд байна гэх дуудлагыг холбогдох албаныханд өгсөн байна. Улмаар СХД-ийн харьяат 51 настай эрэгтэй Ц нь хоолойгоо боомилж нас барсан байдалтай байжээ. Одоогоор хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.