Хүн дайраад зугтсан бүлэг этгээдүүдийг дайчлан баривчлав

Хүн дайраад зугтсан бүлэг этгээдүүдийг дайчлан баривчлав

Өнгөрөгч шөнийн 23:00 цагийн орчимд Ховд аймгийн цагдаагийн газарт бүлэг этгээд автомашинаар хүн мөргөөд зугтсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Мэдээллийн дагуу Ховд аймаг дахь Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай ажиллаж сэжигтнүүдийг илрүүлж, дайчлан баривчилсан байна.

Уг хэргийн хохирогчийн биеийн байдал хүнд, ухаангүй байгаа ба ослын улмаас хоёр хөл хугарсан, тархи гэмтсэн гэх оноштойгоор Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Сэжигтнүүд тухайн осол хэрэг гарах үед дөрвүүлээ байсан бөгөөд тус аймгийн Жаргалант сумын харьяат 20 настай эрэгтэй Д гэгч тухайн үед жолоо барьж явсан нь шалгалтаар тогтоогджээ. Тэд хохирогчийн унаж  явсан автомашинаараа мөргөж гэмтээгээд хэргийн газраас зугтсан.

Тэрбээр цагдаагийн байгууллагад “Өөрийгөө хүн дайрсан гэж мэдээгүй” хэмээн мэдүүлсэн бөгөөд сэжигтнийг найз охиныхоо гэрт нуугдаж байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлэн саатуулжээ. Хэргийг Ховд аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.




Улаанбаатарт 3 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө