З.Баянсэлэнгэ нарт холбогдох шүүх хурал хойшилжээ

З.Баянсэлэнгэ нарт холбогдох шүүх хурал хойшилжээ

З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэрэг шүүхэд шилжсэн талаар бид мэдээлсэн. Шүүх хуралдаан өнөөдөр /2019.10.21/ болох байсан ч аравдугаар сарын 28-ныг хүртэл хойшлуулжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийг ирүүлжээ. Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шалгаж буй юм.

Хэргийг сануулахад, З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргийг хуулийн байгууллагаас гурван жил гаруйн хугацаанд шалгагдаж байгаа юм.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө