Өнгөрөгч амралтын өдөр буюу энэ сарын 19-ний өдөр 08.00 цагийн үед бусдад хутга тулган барьцаалж, авч зугтан, их хэмжээний мөнгө нэхэж дарамталсан хэрэг гарчээ. Тодруулбал, Ховд аймгийн ДЦС-ын дарга С-ийг 2000 онд төрсөн хоёр этгээд, 2001 онд төрсөн нэг, 1964 онд төрсөн нэг этгээдийн хамтаар барьцаалж, хутгалан, машинаараа авч зугтжээ. Тэдний нэг нь шоронгоос суллагдсан этгээд байжээ.
Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр Ховд аймгийн цагдаагийн алба хаагчид ажиллагаа зохион байгуулж, гэмт этгээдүүдийг Завхан аймгийн Сонгино сумаас баривчилж, барьцаанд орсон иргэнийг эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна. Урьдчилсан мэдүүлгээр бусдыг барьцаалж их хэмжээний мөнгө нэхсэн үйлдлийг Хэнтий аймгийн харьяат 1964 онд төрсөн этгээд зохион байгуулснаа хүлээсэн байна.