Ц.Сандуй,  А.Ганбаатар нарт холбогдох 60 тэрбумын хэргийг энэ сарын 22-нд шүүнэ

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох 60 тэрбумын хэргийг энэ сарын 22-нд шүүнэ

60 тэрбумын хэрэгт буруутгагдан Эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдаж байгаа А.Ганбаатар, Ц.Сандуй нарын эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 22 өдрийн 09:30 минутад товлогджээ.

Өмнөх шүүх хуралдаанаар яллагдагч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдааныг ийнхүү Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хуралдуулахаар болсон аж.

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө