“Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх арга зам” хэлэлцүүлэг болж байна

“Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх арга зам” хэлэлцүүлэг болж байна

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгох, гарсан сөрөг үр дагаврыг арилгах, учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар буцаан нөхөн төлүүлэх тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан билээ.

Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар хамтран Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын нэгжийн албан хаагчид, холбогдох яам агентлагийн асуудал хариуцсан нэгжийн удирдлагуудыг оролцуулан “Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд зохион байгуулж байна.

Тус хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, “Онч шийдэл” ТББ-ын төлөөллүүд “Төрийн байгууллагуудын ажил олгогчийн буруугаас ажлаас халагдсан иргэдийн судалгаа”, “Нийтийн мөнгөний удирдлага, хяналт, зарцуулалт ба хуулийн хийдэл”, “Нийтийн өмчийг хамгаалах эрх зүйн орчин, тулгамдсан асуудал”, “Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд төрийн аудитын байгууллага болон Төрийн албаны зөвлөлийн үүрэг оролцоо”, “Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь” зэрэг сэдвүүдээр илтгэлүүд тавьж, асуудлыг тоо баримт, мэдээлэлд тулгуурлан ярилцаж, учирч буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, төрийн байгууллагын хамтын ажиллагаа зэрэг сэдвийг хэлэлцэж байна.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө