“Автобус гэнэт огт тоормосгүй болсон учраас осол гарсан” гэж мэдүүлжээ

“Автобус гэнэт огт тоормосгүй болсон учраас осол гарсан” гэж мэдүүлжээ

Тэрэлжийн ойролцоо ар гүнтийн давааны орчимд өчигдөр буюу аравдугаар сарын 19-ний 11:25 цагийн орчимд Дотоод хэргийн их сургуулийн ажилчид, оюутнуудын зорчиж явсан том оврын автобус осолдож, долоон хүн амь насаа алдсан зам тээврийн ноцтой хэрэг бүртгэгдсэн талаар мэдээлсэн.

Тэгвэл ослын улмаас зургаан хүн хэргийн газар дээр, нэг хүн эмнэлэгт хүргэгдэн нас баржээ. Мөн ослын улмаас 20 гаруй хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна.

Урьдчилсан байдлаар тухайн автобусны жолооч ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд "автобус гэнэт огт тоормосгүй болсон учраас осол гарсан" гэсэн мэдүүлгийг өгсөн байна. Уг ослыг тээврийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. 

Ослын зураг




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө