Дөрвөн хүүхэд алга болсон гэх мэдээллээр цагдаа нар  шөнөжин ажиллажээ

Дөрвөн хүүхэд алга болсон гэх мэдээллээр цагдаа нар шөнөжин ажиллажээ

Өчигдөр буюу энэ сарын 17-ны өдрийн өглөө олон нийтийн цахим хуудаснаа дөрвөн хүүхдийг айлын амбаарт нуусан байсан. Мөн дээрх хүүхдийн айсан, зодуулсан, 5 настай эмэгтэй хүүхдийг хүчиндсэн байдалтай олдсон гэсэн мэдээлэл цацагдаж олныг цочирдуулсан билээ. Дээрх мэдээлэлд хүүхдүүдийг мансууруулсан байж болзошгүй байх хэмээсэн байсан.

-ДӨРВӨН ХҮҮХЭД АЙЛЫН АМБААРТ ХОРИГДСОН БАЙСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ХУДАЛ ГЭВ-

Харин дээрх мэдээлэл оруулсан иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд бага насны дөрвөн хүүхдийг хорьсон эсэх асуудал шалгалтаар тогтоогдоогүй байгаа аж. Энэхүү мэдээлэл олон нийтэд хүрч эхэлмэгц цагдаагийн байгууллагаас ажиллаж эхэлсэн ч ямар нэгэн мэдээлэл нотлогдоогүй байна.

Харин дахин ар гэрийнхэн нь хэвлэл мэдээлэлд ярилцлага өгснөөр өнгөрөгч шөнөжин Цагдаагийн байгууллагын албан хаагчид дахин ажиллаж мэдээллийг худал болохыг тогтоожээ.

Энэ  талаарх мэдээллийг ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийх үеэрээ хэлэхдээ, Цагдаагийн байгууллагаас бүхий л арга хэмжээ авч дээрх мэдээллийг шалгахад ямар  ч мэдээлэл нотлогдоогүй. Худал мэдээлэл нийтэлсэн болох нь тогтоогдсон хэмээн мэдээлсэн.

Энэхүү мэдээллийн дагуу нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллага Баянгол дүүргийн Баянхошуу орчимд очиж олон нийтэд мэдээлэл хүргэхдээ: Цагдаагийн байгууллагаас дөрвөн хүүхэд амбаарт цоожлогдсон байсан нь худал хэмээн мэдээлсэн ч нэг хүүхдийнх нь ээж бидэнд хандан ярилцлага өгөхдөө үнэн гэдгийг хэлж байна. Дөрвөн хүүхдийн гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй хүүхэд байсан. Энэ талаар мэдээллийг долдугаар ангийн сурагч Г ийн ээж ярилцлага өгчээ.

Дээрх иргэн хүүхдээ айлын амбаараас олдохдоо гар, хөл нь хөшсөн байдалтай. “Ээжээ уучлаарай” л гээд байсан. Гэмтлийн эмнэлгээс очиж асуусан ч болно. Би хүүхдээ алдаад эргэж олсон хэмээсэн билээ.

-ХҮҮХДҮҮД АЙЛЫН АМБААРТ БАЙСАН НЬ ҮНЭН-

Харин олон нийтийн сүлжээнд энэхүү мэдээллийг нийтэлсэн иргэн Цэрмаа хэлэхдээ:

-“Ийм явдал болсон нь үнэн. Манай ажилтан манай менежер рүү залгаад би хүүхдээ хайх гэсэн юм гээд залгасан байгаа юм. Тэгээд гуравдахь өдөр би хүүхдээ олчихлоо гээд уйлаад залгасан гэсэн. Олдохдоо айлын амбаарт гурван хүүхдийн хамт хоригдоод шүлс нь гойжсон, уйлсан, даарсан их аймар байдалтай байсан гэсэн.

Цагдаа нар мэдээгүй нь аргагүй юм билээ. Хувиараа хайсан юм билээ. Тэр хүүхдүүдийг яаж олсон бэ? гэхээр хажуу айлынх нь өндөр настан айлд хүмүүс зодолдоод байна гэсэн байсан. Тэгээд цагдаа нар ирээд хүүхдүүдийг гаргасан юм билээ. Тухайн хүүхдийг ГССҮТ-д хоёр хоног дусал хийлгээд эмчлүүлсэн гэсэн” гэв.




Улаанбаатарт 3 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө