“Хүннү Эйр” ХХК-ийн ажилтан энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнийн ээлжинд ажиллаж байхдаа өндрөөс осол гарсан байдаг. Тодруулбал, тус компанийн инженерийн үүрэг гүйцэтгэгч О.Мэргэншагай онгоц хучиж байгаад ийнхүү хальтирснаар унаж, бэртэл авсан ажээ.
Ослын улмаас хохирогч ухаангүй байдалтай ГССҮТ-д хүргэгдэн, улмаар тархиндаа хагалгаа хийлгэсэн талаар ар гэрийнхэн нь мэдээлсэн юм. Одоогийн байдлаар О.Мэргэншагайгийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.