Шүүгдэгч, УИХ-гишүүн асан Д.Гантулгын хэргийг маргааш хэлэлцэнэ

Шүүгдэгч, УИХ-гишүүн асан Д.Гантулгын хэргийг маргааш хэлэлцэнэ

Маргааш буюу энэ сарын 17-ны өдөр Д.Гантулгын бусдыг хүчиндсэн, хүчиндэхийг завдсан гэх хэргийг шүүх хуралдаан болох юм байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2017 оны хавар иргэн Ч.Н-г хүчирхийлэн, бэлгийн дур хүслээ хангасан хэрэгт холбогдон, улмаар 2018 оны 4 сарын 11-нд УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ албан ёсоор гаргасан байдаг.  УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буюу “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн зүйл ангиар буруутган, ийнхүү шүүгдэж буй билээ.




Өнөөдөр бич өдөр

19 цагийн өмнө