Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын зэс баяжуулах үйлдвэрт үйлдвэрлэлийн осол гарч, 39 настай эрэгтэй амиа алдсан байна.
Хэргийн талаар тодруулбал, 2019 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 14:09 цагийн үед гурван метрийн гүн бутлуурын машинд унаж, амиа алдсан эрэгтэйн цогцсыг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид гаргаж, аймгийн Прокурорын газарт хүлээлгэн өгсөн байна.