АТГ-аас Сэлэнгэ аймгийн засаг даргын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийж байна

АТГ-аас Сэлэнгэ аймгийн засаг даргын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийж байна

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг Улаанбаатар хотод ажлаар явж байх үед нь өнгөрөгч шөнө АТГ-аас саатуулжээ. Учир нь түүнийг авлигал хээль хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан бөгөөд АТГ-ын мөрдөгч нар түүнийг дагуулан Сэлэнгэ аймаг руу өчигдөр шөнө явсан байна.

Одоогоор түүнийг гэр болон албан өрөөнд нь прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

Удахгүй түүнийг ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид үргэлжлүүлэн саатуулж болзошгүй байгаа аж. Бид энэхүү мэдээллийг эргэн мэдээллэх болно.




Өнөөдөр бич өдөр

18 цагийн өмнө