Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан “Ашигт малтмалын тухай хууль”-ийн асуудлаар хуралдана

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан “Ашигт малтмалын тухай хууль”-ийн асуудлаар хуралдана

Үндсэн хуулийн цэц “ашигт малтмалын тухай хууль”-ийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж 2019 оны зургаадугаар сарын 28 ны өдөр холбогдох дүгнэлтийг гаргасан билээ.

Тэгвэл дүгнэлтийн дагуу тухайбал, Ашигт малтмал худалдсан, худалдараах ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө гэсэн заалтыг түтгэлзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Уг дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж тогтоол гаргасан тул Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг дахин хянаж. Эцэслэн шийдвэрлэхээр их суудлын хуралдаанаа энэ сарын 23 ны өдөр хийхээр товлоод байгаа ажээ.




Өнөөдөр бич өдөр

18 цагийн өмнө