Дуучин Б.Амархүүд яллах дүгнэлт үйлдэж Хан-Уулын шүүхэд шилжүүллээ

Дуучин Б.Амархүүд яллах дүгнэлт үйлдэж Хан-Уулын шүүхэд шилжүүллээ

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн сарын 19-20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг өөрийн эзэмшлийн "Mersedes Benz" маркын машиндаа мансуурч байхад нь баривчилсан байдаг. Улмаар ШШГЕГ-ын харьяа, цагдан хорих 461-р ангид  30 хоногийн хугацаатайгаар цагдан хориод байгаа юм.

Харин түүний хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Хан-Уул дүүргийн Эрүүгитйн хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан ч одоогоор шүүхийн тов зарлагдаагүй байна.

Хуулийн заалтыг нь тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 -д "Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг юм байна.




Өнөөдөр бич өдөр

18 цагийн өмнө