Гурван настай охиноо дагуулан архидан согтуурсан аав, ээжид торгууль ногдуулжээ

Гурван настай охиноо дагуулан архидан согтуурсан аав, ээжид торгууль ногдуулжээ

Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн ресторанд гурван настай хүүхдээ дагуулан архидан согтуурсан эцэг, эх хоёрыг цагдаагийн байгууллага саатуулжээ. Дуудлагыг тэдний үйлчлүүлж байсан рестораны зүгээс өгсөн байна.

Аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед цагдаагийн албан хаагч нар тус ресторанд дуудлагаар очиход гурван настай охин ширээ дэрлэн унтаж байжээ. Харин ээж, аав хоёр нь архинд согтуурч, биеэ авч явах чадвараа бүрэн алдсан байдалтай байсан аж.  Иймд цагдаагийн ажилтнууд охины эцгийг эрүүлжүүлэх байр руу аваачиж, ээжийг нь охины хамт гэрт нь хүргэж өгсөн байна.

Хамгийн харамсалтай нь охин ресторанд 20:00 цагаас хойш ширээний ард суун,  ээж, аавыгаа хүлээсэн гэдгийг тус рестораны ажилчид мэдээлсэн аж.

Цагдаагийн байгууллагаас өөрийн төрсөн охиндоо хайхрамжгүй хандаж асран хамгаалах үүргээ биелүүлээгүй аав, ээж хоёрыг Зөрчлийн тухай хуулийн дагуу 450 мянган төгрөгөөр торгосон гэх мэдээллийг өглөө.




Өнөөдөр тахиа өдөр

11 минутын өмнө