УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хурал Хан-Уул дүүргийн шүүхэд энэ сарын 17-ны өдөр товлогджээ. Өмнөх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар түүний үйлдсэн хүчиндсэн, хүчиндэхийг завдсан хэргийг нэгтгэн анхан шатны шүүхэд шилжүүлснээр ийнхүү анхан шатны шүүх хуралдаан болсон.
Түүнийг иргэн Ч.Наранзаяаг 2017 оны зургаан сард хүчиндсэн хэрэг мөрдөн байцаалтын шатанд буцаж шалгагдаж байх үед яллагдагч Д.Гантулга нь дахин Хан-Уул дүүрэгт 2018 оны 11 сард н.Амаржаргал гэх эмэгтэйг хүчндэхийг завдаж биед нь халдсан хэрэг үйлдсэн гэсэн хэргээр шүүж байгаа билээ.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүчиндэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байдаг.