Нийслэл рүү түүхий нүүрс оруулах оролдлого ихэсжээ

Нийслэл рүү түүхий нүүрс оруулах оролдлого ихэсжээ

Засгийн газар Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглосон шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 15-аас хэрэгжиж байгаа билээ. Гэтэл тус шийдвэрийг зөрчсөн тохиолдол сүүлийн үед их гарч байгаа аж.

Тухайлбал, энэ сарын 12-нд суудлын автомашинд 10 шуудай нүүрс тээвэрлэж явсныг нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлсэн байна. Мөн өчигдөр /2019.10.13/ 13 шуудай нүүрсийг Улаанбаатарт оруулж ирэх гэж байсныг илрүүлж, нүүрсийг буцаажээ. Энэ мэтчилэн түүхий нүүрс нийслэл рүү нэвтрүүлэх оролдлого нэмэгдэж байгааг албаныхан анхааруулж байна.

Зөрчлийн тухай хуулиар нийслэлд түүхий нүүрс оруулсан тохиолдолд иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая төгрөгөөр торгох юм.